Баян-Өлгий аймагт эвдэрч сүйдсэн зам, гүүрийг сэргээн засварлана

6-р сарын 26, 2023 - 10:07
1 жил өмнө
 0  6
Баян-Өлгий аймагт эвдэрч сүйдсэн зам, гүүрийг сэргээн засварлана

Баян-Өлгий аймгийн хэмжээнд энэ сарын эхэнд цаг агаарын хэт халалтын улмаас уулархаг бүсийн цас ихээр хайлж Ховд, Сагсай, Булган, Буянт, Турган, Чихэртэй, Ганц мод, Цагаан гол, Согоог, Хар бут зэрэг голын усны түвшин эрс нэмэгдсэн байна.

Үүнээс үүдэн Бугат суманд байрлах Хатуугийн голын 156 метрийн урт төмөр бетон гүүр, Ярантын боомт чиглэлийн орон нутгийн чанартай авто замын Булган зэрэг голуудын модон гүүрний зорчих хэсэг цөмөрч, суулт үүсэн тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон аж.

Мөн Алтай сумын орон нутгийн авто замын Хар бутны голын модон гүүр бүхэлдээ голын усанд урсаж дахин ашиглах боломжгүй болж, нийт найман гүүр эвдэрч сүйджээ.

Эвдэрч сүйдсэн зам, яаралтай сэргээн засварлах шаардлагатай гүүрийг дахин барих, засаж сэлбэх зэрэгт УОК  дэмжлэг үзүүлэхээр болсныг Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.

Share:
6

like

dislike

love

funny

angry

sad

wow