Б. Хурц: Дон Корлеолне буюу Ерөнхийлөгч асан Х.Баттулга энэ бүхний ард байгаа
Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Б.Хурц өөрийг нь гутаах зорилготой сүүлийн үед гарч буй мэдээллүүдийн ард хэн байгааг АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнийн "Лайвтай зочин" ярилцлагад орохдоо хэлжээ.
Тэрээр өөр лүү нь дайрсан энэ бүх бичлэг, нэвтрүүлгүүдийн цаана, Дон Корлеолне буюу Ерөнхийлөгч асан Х.Баттулга байгаа гэв. Цааш нь ярихдаа ТЕГ-ын дарга асан Б.Хурц "Х.Баттулга гэдэг хүн "Эрэл"-ийн намаас ирсэн. "Эрэл"-ийн намынхан АН-д ирээд нутагшихгүй байна. Намыг хэн хагалаад байна, 2020 оны сонгуулийг хэн будлиантуулсан бэ? Женко шүү дээ. Женкотой ууж, идэж, ярилцаж үзсэн. Гол нь энэ хүн хэзээ ч, хэнтэй ч тохироо хийчихээд хэлсэндээ хүрдэггүй хүн. Биднийг Хуяа нар гэх мэт зохион байгууллаттай гүтгэсэн нэвтрүүлгүүдийн цаана Дон Корлеолне л байгаа шүү дээ"
хэмээн илэн далангүй ярьсан байна.