Азийн Оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг монгол бүсгүй шүүж байна
Азийн Оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн БНХАУ-д зохион байгуулагдаж буй. Энэ тэмцээнийг Монгол улсын шүүгч Б.Бурмаа дэнсэлж байна. Тэрбээр 3х3 сагсан бөмбөгийн олон улсын шүүгч юм. Түүний хувьд өмнө нь “Ханжоу 2022” Азийн наадмын 3х3 шүүгчээр анх удаа Монгол Улсыг төлөөлөн ажилласан билээ. Монгол Улс 3х3-ийн хоёр олон улсын шүүгч, сагсан бөмбөгийн мөн хоёр шүүгч ФИБА-гийн олон улсын шүүгчийн лицензээ аваад байгаа юм.