Азийн наадамд оролцсон баг тамирчдад 700 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

10-р сарын 13, 2023 - 13:05
1 жил өмнө
 0  24
Азийн наадамд оролцсон баг тамирчдад 700 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ
БНХАУ-ын Ханжоу хотод болж өндөрлөсөн Азийн зуны спортын 19 дүгээр наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн Монголын баг, тамирчин, дасгалжуулагчдад Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо.
Монгол Улс Азийн олимпийн зөвлөлөөс зохион байгуулдаг Азийн зуны спортын наадамд 1974 оноос эхлэн оролцож ирсэн бөгөөд 19 дэх удаагаа тасралтгүй оролцохдоо 12 удаагийн наадамд нийлбэр амжилтаар 16 спортын төрөлд нийт 182 (27 алт, 51 мөнгө, 104 хүрэл) медаль хүртээд байна.
Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Салбарын хөгжлийн бодлогын хүрээнд “Парис-2024” зуны олимпийн наадамд оролцох Үндэсний шигшээ багийн болон нийтлэг хөгжиж буй спортын хөгжлийг дэмжихэд өндөр ач холбогдол өгч энэ удаагийн Азийн наадамд үндэсний шигшээ баг болон шигшээ багийн бус 23 спортын төрлийн 231 тамирчин, 31 дасгалжуулагчийн зардалд 700 орчим сая төгрөгийн дэмжлэгийг улсын төсвөөс үзүүллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолоор батлагдсан “Олон улсын олимпийн хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-аар олгогдох мөнгөн шагналд 38 тамирчин, дасгалжуулагчид 500 гаруй сая төгрөгийн мөнгөн шагнал олгох бөгөөд ойрын хугацаанд шийдвэрлэнэ” хэмээн онцоллоо.
Share:
24

like

dislike

love

funny

angry

sad

wow