Азийн аваргаас Б.Анударь мөнгө, Э.Дэлгэрмаа хүрэл медаль авчээ

4-р сарын 14, 2024 - 15:42
8 сарын өмнө
 0  21
Азийн аваргаас Б.Анударь мөнгө, Э.Дэлгэрмаа хүрэл медаль авчээ

Чөлөөт бөхийн 2024 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргизийн нийслэл Бишкек хотод  үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр эмэгтэй чөлөөт бөхийн 50, 55, 59, 68, 76 кг жингийн барилдаанууд болов. Эмэгтэй 59 кг жинд Батхуягийн Анударь финалд Хятадын Чи Жанд ялагдаж мөнгөн медаль хүртлээ. Тэрээр хагас шигшээд Казахстан, шөвгийн наймд Энэтхэгийн бөхийг ялаад байсан юм. Мөн эмэгтэй 68 кг жинд Энхсайханы Дэлгэрмаа Хятадын Зелу Лиг ялж хүрэл медаль хүртэв. Өнгөрсөн оны Азийн наадмаас хүрэл медаль авсан тэрээр 2022, 2020 оны Азийн аваргын хүрэлтэйгээ нийлээд насанд хүрэгчдийн Азийн аваргаас гурав дахь хүрэл медалиа хүртэв.

Share:
21

like

dislike

love

funny

angry

sad

wow