Ажилд аваагүйд бухимдсан эмэгтэй өөрийгөө шатаахыг завджээ
Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сум, Цагаан нуур тосгонд “Эмэгтэй хүн өөрийгөө шатаахыг завдсан” гэх дуудлага иржээ.
36 настай эмэгтэй “Б” нь тус тосгоны Захирагчийн ажлын алба, цэцэрлэгийн эрхлэгч нарт 2020 оноос хойш ажилд орох хүсэлтээ зургаан удаа өгсөн ч шийдвэрлээгүй байна. Түүний хүсэлтийг хүлээж авахгүй, өөр хүмүүсийг ажилд томилсонд бухимдсан эмэгтэй цэцэрлэгийн эрхлэгчийг айлган сүрдүүлэх зорилгоор тус цэцэрлэгийн дээвэр дээр гарч, өөр рүүгээ шатахуун цацаж, шатаана хэмээн сүрдүүлжээ. Түүний үйлдлийг таслан зогсоож, цагдаагийн байгууллагаас шалгаж байна.