13 настай охиныг тав хоногийн дараа эсэн мэнд олжээ
Сонгинохайрхан дүүргээс аравдугаар сарын 3-ны өдөр алга болсон 13 настай охиныг тав хоногийн дараа буюу өнөөдөр эсэн мэнд олжээ.
Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 13 настай, “Г” оршин суух газраасаа алга болсон гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлагын дагуу эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс өнөөдөр 17:30 цагийн үед олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэн өгч, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулж, холбогдох ажиллагааг хийж байна. Эцэг эх, асран хамгаалагч нар өсвөр насны хүүхдийн онцлог, нийгэм, сэтгэл зүйн хэрэгцээ, шаардлага, хүсэл мөрөөдлийг дэмжиж, хэнтэй найзлаж, нөхөрлөж, юу хийж байгааг нь ойлгож, мэдэж, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.