Автобусны жолооч нар цалин нэмэх, нийгмийн хангамж сайжруулах асуудлаар шаардлага хүргүүлнэ

2-р сарын 26, 2024 - 09:03
10 сарын өмнө
 0  78
Автобусны жолооч нар  цалин нэмэх, нийгмийн хангамж сайжруулах асуудлаар шаардлага хүргүүлнэ

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй төр, хувийн хэвшлийн автобус баазын жолооч нар шаардлага тавихаар болжээ. Тэд өнөөдөр 14 цагт НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон НИТХ-ын төлөөлөгч нарт цалин нэмэх, нийгмийн хангамж сайжруулах, замын маршрут, бусад асуудлаар шаардлага хүргүүлэх юм байна.

 Нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн жолооч нарын цалинг 3 сая төгрөг болгож, ээлжийн зохицуулалттай болгохоо мэдэгдээд байгаа юм.

Өнөөдөр болох з?арим нэгэн үйл явдал: 10.00 цагт “Буянт-Ухаа”-гийн 163 дугаар сургууль дээр Хан-Уул дүүргийн "Би монгол хүүхэд" ёс заншлын наадам болно.

11.00 цагт ОБЕГ-т УОК, ЭМЯ, ХХААХҮЯ-аас хамтран мэдээлэл хийнэ.

11.00 цагт “ЗМ” сонины мэдээллийн төвд “Оюу толгой” компанийн ажилчдын цалинг 25-30 хувиар бууруулсан талаар ажилчдын төлөөлөл мэдээлнэ.

14.00 цагт Монголын Хөрөнгийн биржид иргэд, олон нийтэд зориулсан үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох 3 өдрийн сургалт уулзалт эхэлнэ. 

 

Share:
78

like

dislike

love

funny

angry

sad

wow