Автын осолд орсон хүүхдүүд яаралтай хагалгаанд оржээ

4-р сарын 18, 2024 - 08:38
8 сарын өмнө
 0  72
Автын осолд орсон хүүхдүүд яаралтай хагалгаанд оржээ

 Чингэлтэй дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт өчигдөр зургаан хүн зам тээврийн осолд өртсөн. ГССҮТ-д Манай эмнэлэгт зургаан хүн хүргэгдэж ирснээс нэг нь нас барж, үлдсэн таван хүний гурав нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Нэг том хүн өнгөрсөн шөнө яаралтай хагалгаанд оржээ. Хүүхдүүдийн хувьд мөчний хугаралтай, гавал тархины гэмтэл, цус хуралттай, хэвлийн гэмтэл гээд хавсарсан хүнд гэмтэлтэйгээр хэвтэн эмчлүүлж байгаа гэдгийг эх сурвалж хэлэв. 

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт эсрэг урсгалын хоёр автомашин мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан 9-14 насны таван хүүхэд, насанд хүрсэн нэг хүн гэмтэж бэртэж, ослын дараагаар 16 настай хүүхэд харамсалтайгаар амиа алдсан юм.

Share:
72

like

dislike

love

funny

angry

sad

wow