ATM эвдсэн 20 гаруй насны 170-175 см өндөр нуруутай эрэгтэйг эрэн сурвалжилж байна
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 23-ны 02:43 цагийн үед "АТМ буюу банкны бэлэн мөнгө авах автомат машин эвдсэн" гэх дуудлага бүртгэгдсэн.
Шаардлагатай хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 20 гаруй насны, цагаан подволк, хар бараан өнгийн малгайтай цамцтай, 170-175 см өндөр нуруутай эрэгтэй хүнийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байна.
Иймд сэжигтэй этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар болон 94945419, 88220034 дугаарын утсанд ирүүлж хамтран ажиллахыг хүсье.