Астероидын хөрсний дээжийг NASA дэлхийд амжилттай авчирлаа
Юта мужийн Баруун Цөлд алс холын Bennu нэртэй астероидын хөрсний дээж бүхий капсул амжилттай газардсаныг АНУ-ын сансар судлалын үндэсний байгууллага NASA зарлалаа. Дээжийг 2020 оны аравдугаар сард OSIRIS-REx хөлөг астероидын гадаргаас амжилттай цуглуулж авсан юм.
Энэ нь манай нарны аймгийн үүсэл хөгжил, дэлхий дээр амьдрал үүссэн үйл явцыг ойлгоход туслах судалгааны чухал материал гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Автомашины дугуйн хэмжээтэй капсул дэлхийн агаар мандалд өчигдөр орж ирэхдээ секундэд 12 км-ийн хурдтай унасан байна. Хоёр ширхэг шүхрийн тусламжтайгаар капсулын уналтын хурдыг сааруулсаар зөөлөн газардуулжээ.
Өнөөдрөөс энд капсулын доторх материалыг судлах ажил эхлэх гэнэ.
Судалгааны эхний үр дүнг аравдугаар сарын 11-нд NASA танилцуулахаар төлөвлөжээ.