Асашёорюү Д.Дагвадорж: Тэвчээртэй хүлээ
Циркийн барилга байгууламжийн ажил нь хийцлэл, үндсэн хэв маяг, загварчлалаа өөрчлөхгүйгээр хэвийн явагдаж байгаа бөгөөд одоо дотоод заслын ажил хийгдэж байгааг хэлж байна.
Энэ оны 5 дугаар сарын 1 гэхэд барилгын ажил бүрэн дуусч ашиглалтад оруулахаар мэргэжлийн компанийн залуус өдөр шөнөгүй ажиллаж байна хэмээн хоёр сарын өмнө Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар мэдэгдэж байсан. Тэгвэл Асашёорюү Д.Дагвадорж энэхүү зургийг тавиад "Тэвчээртэй хүлээ" гэжээ. Хэрэв энэ үнэн бол олон жил циркгүй болсон монголын циркчид удахгүй "орох оронтой" болох нь гэсэн хүлээлт үүсэж байна.