Арслан: Хайртай хүндээ итгэх үе. Хэт хардамхай хүмүүс хийсвэр бодлоосоо салах хэрэгтэй

10-р сарын 5, 2024 - 09:22
3 сарын өмнө
 0  26
Арслан: Хайртай хүндээ итгэх үе. Хэт хардамхай хүмүүс хийсвэр бодлоосоо салах хэрэгтэй

 12 ордын өдрийн  зурхай  (2024.10.05 өдөр)

Хонь: Бүтэлгүй харилцаанаас болж сэтгэл гутралд орохоос зайлсхий. Сэтгэл зүйн байдлаас болж ажлын алдаа гаргаж болзошгүй. Бодол санаагаа цэгцэлж, эрүүл ухаанаар аливаад хандахыг хичээ. Урт хугацааны аялал төлөвлөж байгаа бол хойшлуулах хэрэггүй. Бизнес эрхлэгчдийн хувьд элдэв зүйлд сатааралгүй бүхий л анхаарлаа ажилдаа зориулаарай. 

Үхэр: Романтик харилцаа, торгон мэдрэмж өндөр байна. Бүсгүйчүүд хайр энхрийлэл дүүрэн болзоонд явахыг хүснэ. Энэ өдөр илүү их нарийн нандин мэдрэмж амьдралаас авахыг хичээнэ. Эргэн тойрондоо идэвхтэй амарч өнгөрөөх тохиромжтой нөхцөл байдлыг бүрдүүлэхийг зөвлөж байна. Гэр бүлтэй хосуудын хайрын мэдрэмж гайхалтай байх болно. 

Ихэр: Гэр бүлийн хүрээнд салхинд гарах, сонирхолтой газар очих зэргээр цагаа өнгөрүүлэхэд тохиромжтой. Сэтгэлийн тань хамгийн үнэт зүйл болсон хүмүүстэйгээ хамт байхдаа аз жаргалыг мэдэрнэ. Хоол хүнсэндээ ихээр анхаарахгүй бол эрүүл мэндэд асуудал үүсэж болзошгүй. Ахимаг насны хүмүүсийн сэтгэл санааны байдал үе үе өөрчлөгдөж, бие махбод тавгүйтэж магадгүй. 

Мэлхий: Бусдын санал санаачилга, үйл хөдлөлд туйлын анхааралтай хандах хэрэгтэй. Эргэлзээтэй асуудал, шийдвэрлэгдээгүй зүйлийг зөв зүйтэй ойлгох, оновчтой тооцоо бодох шаардлага зүй ёсоор урган гарна. Санамсаргүй байдлаар тохиож болох бүхий л саад тотгороос болгоомжил. Эхлүүлсэн ажлаа дутуу орхих хэрэггүй. 

Арслан: Хайртай хүндээ итгэх үе. Хэт хардамхай хүмүүс хийсвэр бодлоосоо салах хэрэгтэй. Болгоомжгүй байдлаас болж хайрын харилцаагаа зөрчилдөөнт байдалд хүргэж болзошгүй. Энэ нь улам даамжирч илүү ээдрээтэй асуудал болж мэднэ. Өнөөдөр өөрийн дуртай зүйлээ хийж, амралтаа зөв зохистой өнгөрүүлж чадвал сэтгэл санааны тэнцвэртэй байдлаа эргүүлэн авчирч чадна. 

Охин: Гэр бүл, найз нөхөд эсвэл хамт олны хүрээнд аялал, зугаалга зохион байгуулж, агаар салхинд амралтын өдрийг өнгөрүүлэх нь тохиромжтой. Спортоор хичээллэх, бусадтай харилцаа тогтоох зэрэг нь таны сэтгэл санааг өгөөмөр болгож, хайр энхрийллээр дүүргэх байх. Мөн гэнэтийн таатай мэдээ хүлээж авах магадлалтай. 

Жинлүүр: Хайр дурлалын харилцаа болон гэр бүлийн уур амьсгал таатай байна. Ганц бие хүмүүс харин гуньхрах байдалд бага зэрэг өртөж магадгүй. Гэвч энэ цаг мөчийг өөртөө дүгнэлт хийж, алдаа оноогоо дэнслэхэд зориулаарай. Албан ажлыг хойш тавьж амин хувийн асуудлаа нэн түрүүнд тавь. Хайртай хүмүүстээ тавих анхаарал халамжаа орхигдуулах хэрэггүй. 

Хилэнц: Ажил амьдралын аль алинд нь хэтэрхий уян зөөлөн, зарчимгүй байдалтай байж болохгүй. Таны нэр хүнд, байр суурь унах аюултай болно. Байнгын харилцаагаа хэвийн үргэлжлүүлэх хэрэгтэй. Өөрийн бодол санаагаа цэгцэлж дотоод сэтгэлээ сонс. Мэдрэмждээ итгэж найдахад алдах юмгүй. Болж буй үйл явдлыг бодитоор үнэлж сур. 

Нум: Өөрийн үзэл бодол, санал санаачилгаа хэрэгжүүлэхээ зогсоох хэрэггүй гэж од эрхэс танд зөвлөж байна. Хүнийг өөртөө татах төрөлхийн авьяас, найрсаг зан чанар тань бусдыг гайхшируулна. Өөрийн давуу чадвараа ашиглавал бусдад нөлөөлөх авьяас тань тодорч мэдэх юм. Энэ давуу талаа илүү сайн ашиглавал ажлаа амжилттай явуулж чадна. 

Матар: Хамтын үйл ажиллагааг үнэлж дүгнэхэд тохиромжтой өдөр. Бусдын санал бодлыг дутуу үнэлэх хэрэггүй. Ямар нэг хэлбэрээр хүчин чармайлт, хичээл зүтгэл гаргаж буй хүмүүсийг урамшуулах нь таны хувьд нэр төрийн хэрэг байх болно. Эрүүл мэндтэй холбоотой асуудал нь санаснаас илүү сэтгэл түгшээж магадгүй. 

Хумх: Уран бүтээлч xүмүүс өнөөдөр бодож төлөвлөснөө төвөггүй хийж гүйцэтгэнэ. Шинэ сонирхолтой сэдэв барьж авна. Энэ үед хувийн амьдрал илүү амжилттай байна. Болж буй бүхий л үйл ажиллагааны хүрээнд та өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чадна. Санхүүгийн байдлаа дээшлүүлэх боломж танд ирж магадгүй. Хийж буй зүйлдээ чин сэтгэлээ зориул. 

Загас: Хувийн бизнес болон уран бүтээл туурвих зэрэг ажил амжилттай болно. Сонирхдог шинэ зүйл нэмэгдэнэ. Гэр бүлийн хүрээнд амралтын өдрийг өнгөрүүлэх нь бүх хүнд таалагдана. Хайр дурлалын хувьд замбараагүй харилцаанаас зайлсхий. Залуу хүмүүсийг таатай учрал хүлээж байна. Зарим хосуудын хувьд онцгой содон өдөр болж мэднэ.

Share:
26

like

dislike

love

funny

angry

sad

wow