Архангай аймагт борооны улмаас цахилгаан дамжуулах шугам унаж, долоон аймгийн 57 сум цахилгаангүй болжээ

8-р сарын 14, 2023 - 13:57
1 жил өмнө
 0  33
Архангай аймагт борооны улмаас  цахилгаан дамжуулах шугам унаж, долоон аймгийн 57 сум цахилгаангүй болжээ

Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрт Хархорин сумаас 40 орчим км-т 110кВ-ын Хархорин А,Б цахилгаан дамжуулах агаарын шугамын 679-683-р тулгуурууд унаж /2023.08.13-ны 22:55 цагт/, аваарын нөхцөл байдал үүсжээ.

Хүчтэй салхи, усарахаг борооны нөлөөгөөр үүсэн  тус гэмтлийг устгахаар эхний ээлжийн бригадууд очжээ. Сэргээн босголтын ажилд Хангайн бүсийн салбараас 4, Улаанбаатар салбараас 1 бригад тус тус ажиллаж буй.

Энэ тасралтаар 45320  айл өрх, 5256 аж ахуйн нэгж 7 аймгийн 57 сумын хэрэглэгчид цахилгаангүй болжээ. Сэргээн босгох ажлыг 3 хоног буюу 72 цагийн дотор хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна.

Share:
33

like

dislike

love

funny

angry

sad

wow