Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчөөр Б.Ган-Очир сонгогджээ
Ардчилсан Залуучуудын Холбооны ээлжит Ерөнхийлөгчийн сонгуульд М.Амгаланбаатар, Б.Батзаяа, Б.Ган-Очир нар өрсөлдсөн юм. Тэдний дунд өрсөлдөөн ширүүхэн өрнөж, Б.Ган-Очир олонх саналаар сонгогджээ. Түүнийг Х.Баттулгын хүн гэдэг. Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд тэргүүтэй удирдлагын баг дараагийн шинэ Ерөнхийлөгчид тамгыг албан ёсоор гардуулсан байна.