“АПУ ХК нүглийн нүдийг гурилаар хуурч байна уу?

3-р сарын 13, 2023 - 17:20
2 жил өмнө
 0  35
“АПУ ХК нүглийн нүдийг гурилаар хуурч байна уу?

“АПУ” ХК:  “Гайхамшигт жолооч- Уусан бол жолоо барьдаггүй” хөтөлбөрийн нээлт   хийжээ. Нэрнээсээ авахуулаад архины далд сурталчилгаа . Ийм  арга хэмжээ анхаарал таталгүй өнгөрсөнгүй. Учир юу вэ гэвэл “АПУ” ХК нь нийгмийн манлайллын “Соёлоор гоёно” төслийн дэд хэсэг болгон хэрэгжүүлж байгаа гэнэ.  Энэ аянаа жигтэйхэн гоё үгээр лоозогночихож.  “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” хөтөлбөрийн нээлт энэ сарын 12-ны өдөр “UG Arena”-д болсон гэнэ. Тэгээд АПУ компани залуучуудын хариуцлагатай амьдралын хэв маяг, эрүүл мэндийн зохистой дадал, хэвшлийг бий болгох зорилгоор сагсан бөмбөгийн спортын хөгжилд хувь нэмэр оруулан Монголын Сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/-ны Үндэсний дээд лигийг дэмжин хамтран ажиллаж байгаа гэнэ шүү.


 Монголчуудын архины хэрэглээг нэмэгдүүлж буй гол зүйл бол зах замбараагүй ил, далд зар сурталчилгаа юм. Ийм  байхад  төр засгаас “Архи, тамхигүй нийгмийг хамтдаа бүтээцгээе”,”Архи хэргэлдэгүй Монголын төлөө”,”Эрүүл Монгол хүн“ гэх үндэсний томоохон хөтөлбөрүүд ч бас лоозон болж таарах нь. Архи өөрөө үндэсний аюулгүй байдлын хэмжээнтй асуудал оччихоод байхад  эрүүл мэндийн том хөтөлбөрүүд яаж үр дүнтэй, зохистой байж чадах вэ.


Үүнийгээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын хор уршгийг нийгэмд таниулах, зөрчлөөс сэргийлэх арга зам, жолоодлогын үйлчилгээний талаарх мэдлэг, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж “АПУ” ХК үзэж байгаа гэнэ.  Нүглийн нүдийг гурилаар хуурав гэдэг шиг  “АПУ” ХК нь архины далд сурталчилгаагаа  хүн амын эрүүл мэндэд эергээр нөлөөлөх, зөв зохистой, соёлтой, хариуцлагатай хэрэглээг дэмжих, улмаар залуучуудын спортын хөгжлийг дэмжих зорилгоор спортын олон төрөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллаж байгаа гэнэ. Үнэхээр залуучуудын спортын хөгжлийг дэмжиж байгаа бол  чимээгүй хийж яагаад чадсангүй вэ. Энэ бол хэнд ч харсан далд суртачилгаа гэдэг нь тодорхой.


Манай улсын хувьд гэр бүл салалт өсч, ядуурлын хэмжээ буурахгүй байгаа нь архины хэрэглээтэй шууд холбоотой. Архи уудаг хүн ганцаараа төдийгүй тэдний гэр бүлийн гишүүдийн хөдөлмөрийн бүтээмж буурч ядуу, эмзэг бүлэг рүү чиглэж байна. Мөн нийгэмд урьд өмнө сонсогдож байгаагүй харгис гэмт хэргийн гаралт ихэссэн бөгөөд гэмт хэргийн 80 хувь нь архинаас үүдэлтэй гэдэг дүгнэлтийг цагдаагийн байгууллага гаргаад буй. Осол гэмтэл, эрүүл мэнд, хагацал зовлонгийн гол буруутан нь архи. Архинд донтуулдаг энотил хэмээх хүчтэй бодис байдаг бөгөөд 15-18 насандаа архи ууж эхэлбэл донтох магадлал өндөр байдгийг судлаачид тогтоожээ. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд өсвөр насныхны архины хэрэглээ эрс нэмэгдэж буй. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс хүн амьдралынхаа 29 жилийг алддаг ба эдийн засгийн хор хохирол нь ДНБ-ий 0.45-5.44 хувьтай тэнцдэг байна. Мөн дэлхий дээр нийт нас баралтын шалтгааны гуравдугаарт архи ордог. Ийм байхад хүүхэд багачуудын дуртай спортыг ивээн тэтгэх нэрээр сурталчилгаа явуулж яаж чаддаг байна аа. Үндэсний томоохон үйлдвэрлэгч  ч гэсэн бас ёс зүйтэй баймаарсан.


 

Share:
35

like

dislike

love

funny

angry

sad

wow