Apple-ийн дэлгүүрээс iPhone 14 Plus утас хулгайлаад 30минутын дараа баригджээ
Хятадад нэгэн хачирхалтай хэрэг гарчээ. Цю гэгч эмэгтэй Apple-ийн дэлгүүрт 7000 юан буюу ойролцоогоор 823 ам.доллар үнэ бүхий iPhone 14 Plus утас хулгайлжээ.
Бүсгүй эхлээд утас худалдан авах гэж орсон аж. Харамсалтай нь 7000 юан төлөх хайран санагдсан байна. Ингээд тэр мөнгө төлөхгүй арга бодож олж. Ингээд бүсгүй iPhone 14 Plus утсанд холбоосон хамгаалалтын утсыг нь хазаж зажилж байгаад салгаж дөнгөсөн байна. Тэрбээр утсыг цүнхэндээ хийн, дэлгүүрээс үл анзаарагдам гарч явсан байна. Үүнийг дэлгүүрийн хяналтын камерт бичигдэж байгааг анзараагүй аж. Харин дэлгүүрийн ажилтан хяналтын камерын бичлэгийг шалгаж байхад түүний үйлдэл илэрсэн байна.
Хулгай хийснээс хойш ердөө 30 минутын дотор Цюг холбогдох албаныхан баривчилжээ. Тэрээр шинэ утас худалдаж авахаар анх орсон хэдий ч үнийн улмаас бодлоо өөрчилсөн гэж мэдүүлсэн байна.