АНУ руу шууд нислэг үйлдэхээр BOEING 787-9 загварын онгоц авчээ
Монгол Улс АНУ руу шууд нислэг үйлдэхээр бэлтгэл ажил хангаж байгааг Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв. Тус яамны өгсөн мэдээллээр АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх “The Wicks Group Consulting” компанийн есөн хүний бүрэлдэхүүнтэй баг Иргэний нисэхийн ерөнхий газарт ажиллаж байна.
МИАТ ТӨХК алсын зайд нислэг үйлдэх BOEING 787-9 загварын хоёр агаарын хөлгөө хүлээн авсан байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж, шууд нислэгтэй болох ажлыг эхлүүлсэн юм.