Америк цэрэг Израилийн Элчингийн өмнө өөрийгөө шатааж, шархаа даалгүй нас баржээ

2-р сарын 27, 2024 - 09:07
10 сарын өмнө
 0  38
Америк цэрэг Израилийн Элчингийн өмнө өөрийгөө шатааж, шархаа даалгүй нас баржээ

Газын зурваст болж буй мөргөлдөөнийг эсэргүүцэн Вашингтон дахь Израилийн Элчин сайдын яамны гадаа америк цэрэг амиа егүүтгэсэн хэрэг гарчээ. Энэ хэрэг  ням гаригт болсон байна. Тэрбээр АНУ-ын нисэх хүчний гишүүн, 25 настай Аарон Бушнелл өөрийгөө шатааж, улмаар шархаа даалгүй нас барсан байна.  Аарон Бушнелл бие дээрээ шингэн асгаж, өөрийгөө шатаахаасаа өмнө цахим сүлжээгээрээ шууд дамжуулалт хийж, геноцидод оролцохгүй гэж мэдэгджээ. Дараа нь "Палестиныг чөлөөл" гэж хашгираад өөрийгөө шатаасан байна. Бичлэгийг сүүлд нь "Twitch"  цахим сүлжээнээс устгажээ.

Энэ үйл явдал нь АНУ даяар Газын зурвас дахь Израилийн дайныг эсэргүүцсэн жагсаал, хөдөлгөөн үргэлжилж буй. Өмнө нь Атланта дахь Израилийн Элчингийн гадаа нэгэн жагсагч өөрийгөө шатаасан хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мөн гарсан. Хэргийн газраас Палестины туг олдсон бөгөөд эл хэргийг улс төрийн хэт эсэргүүцлийн нэг хэлбэр гэж дүгнэсэн юм.NEWSWIRE

Share:
38

like

dislike

love

funny

angry

sad

wow