"Алтайн өндөр уулс”-ыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэхээр холбогдох материалыг бэлтгэн нэр дэвшүүллээ

9-р сарын 22, 2023 - 13:34
1 жил өмнө
 0  22
"Алтайн өндөр уулс”-ыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэхээр холбогдох материалыг бэлтгэн нэр дэвшүүллээ

"Алтайн өндөр уулс” өвийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэхээр холбогдох материалыг бэлтгэн нэр дэвшүүлсэн талаар Соёлын сайд Ч.Номин мэдээллээ.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Алтайн өндөр уулс” өвийг ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын үндсэн жагсаалтад бүртгүүлэх тухай тусгасан. Үүнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл, Сагсай сумдын нутаг орших Цагаан салаа-Бага Ойгор, Алтай Таван Богд, Шивээт хайрхан, Хар ямаат, Даян нуур, Хулбайн арал зэрэг байгалийн болон соёлын өвийн хосолсон дурсгалт газрууд болох “Алтайн өндөр уулс” өвийн номинацийн материалыг холбогдох талуудаас бэлтгэн Дэлхийн өвийн үндсэн жагсаалтад байгалийн болон соёлын ангиллаар бүртгүүлэхээр нэр дэвшүүлэн 2020 оны есдүгээр сард Дэлхийн өвийн төвд хүргүүлж байсан. Тэгвэл Саудын Арабын Хаант Улсад есдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганаар “Алтайн өндөр уулс” өвийг бүс нутгийн экологийг хадгалах чухал үүрэгтэй газар нутгийг уг өвийн номинацид хамтатган авч үзэх талаар Дэлхийн өвийн шинжээчид зөвлөлөө. Энэхүү зөвлөмжийн дагуу эрдэмтэн, судлаачид зохих нэмэлт материалыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд дахин хүргүүлэхээр боллоо" хэмээжээ.

Share:
22

like

dislike

love

funny

angry

sad

wow