“Алтан тариа”-н П.Цэнгүүн: Г.Амарбаясгалан, Л.Цандэлэг хоёроо шүүх дээр уулзацгаая. Баримтаа бэлдээрэй

3-р сарын 29, 2024 - 17:56
9 сарын өмнө
 0  187
“Алтан тариа”-н П.Цэнгүүн: Г.Амарбаясгалан, Л.Цандэлэг хоёроо шүүх дээр уулзацгаая. Баримтаа бэлдээрэй

Монгол улс стратегийн гол хүнс болох улаанбуудайн хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангадаг боловч гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ жил ирэх тусам нэмэгдсээр байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлэх болсон.Энэ асуудлаас үүдэн Засгийн газраас гурилын импортын татварыг тэглэх , импортын хязгаарлалтыг цуцалж, зах зээлд чөлөөт өрсөлдөөнийг бий болгох талаар яригдаж буй. Харин  улаан буудай тариалагчид болон гурил үйлдвэрлэгчдийн дунд маргаан дэгдээд байгаа.

Тухайлбал, “Ургац хүдэр” ХХК-ийн захирал тариаланч Л.Цандэлэг “Гурил үйлдвэрлэгчдийн шуналаас болж гурилын үнэ жил ирэх тусам нэмэгдээд байна” гэсэн байр суурийг олон нийтэд илэрхийлсэн. "Сүүлийн дөрвөн жил галзуурч байна. 500 төгрөгөөр кг улаанбуудай авчхаад 6-7 дахин нугалж, 3500-аар зарж байна. 600, 700 хувийн ашигтай бизнес дэлхий дээр байдаг юм уу. Эд нар үйлдвэрлэлээ багасгаж, хомсдол үүсгэдэг. Хомсдол үүсгэж бага мөнгөөр их мөнгө олоод байна. Дэлгүүрүүдээр хомсдол үүсвэл зах зээлийн зарчмаар хүмүүс үнээ өсгөнө” хэмээн мэдэгдсэн юм. Харин  “Алтан тариа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Цэнгүүн энэ талаар “Өмгөөлөгчтэйгээ зөвлөсний үндсэн дээр худал хуурмаг  мэдээлэл тарааж компанийн болон миний нэр хүндэд халдсан энэ хоёр хүнийг эхний ээлжинд шүүхэд өгөхөөр шийдлээ. Шүүх дээр уулзацгаая. Баримтаа бэлдээрэй” гэж твиттертэй жиргэсэн юм.  

Share:
187

like

dislike

love

funny

angry

sad

wow