Ачааны автомашин суудлын машинтай мөргөлдөж, нэг хүн амь алдсан харамсалтай хэрэг гарлаа

4-р сарын 11, 2024 - 09:13
8 сарын өмнө
 0  115
Ачааны  автомашин суудлын машинтай  мөргөлдөж, нэг  хүн амь  алдсан харамсалтай хэрэг гарлаа

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн “Чойгийн тохой” гэдэг газар ачааны автомашин болон суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, суудлын автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан байснаас нэг иргэн амь насаа алдсан байна. Тодруулбал,

Энэ тухай дуудлага мэдээлэл өчигдөр /2024.04.11/ өдрийн 09:39 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Foton-BJ4253SMFKB-S” загварын зүтгүүр, Ханбогд сумаас Даланзадгад сумын чиглэлд зорчиж явсан иргэн Х-ын “Тоёота грандмарк-2” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, суудлын автомашины эзэмшигч Х /21 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 9 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Сум дундын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн. Мөн суудлын автомашины зорчигч Д /26 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гаргаж, тус сум дахь Цагдаагийн тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Share:
115

like

dislike

love

funny

angry

sad

wow