Нийтлэлч Баабар: Гишүүнээс нь хөөх нь багадна, шүүхэд шилжүүлэх төдийгүй хөрөнгийг нь хураах хэрэгтэй

10-р сарын 24, 2025 - 06:59
21 өдрийн өмнө
 1  334
Нийтлэлч Баабар: Гишүүнээс нь хөөх нь багадна, шүүхэд шилжүүлэх төдийгүй хөрөнгийг нь хураах хэрэгтэй

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн, эсэх маргааныг  /2025.10.23/ хянан хэлэлцэж, бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Засгийн газрыг огцруулсан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэсэн. Иймд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг эргүүлэн татах эсэх асуудал анхаарал татаж битгий хэл  эрүүгийн хариуцлагад татах уу гэсэн асуудал гарч байна. Харин энэ тухайд Нийтлэлч Баабар өөрийн байр сууриа илэрхийлжээ.


Тэрбээр "Ганц Булгантуяаг биш, хам хэрэгтнүүдийг бүгдийг нь нийлүүлж байгаад, хуулиар бүлэглэнг илүү хүндрүүлснээр тооцдогийн жишээ баримтлал болгоод шийтгэх хэрэгтэй‼️ Гишүүнээс нь хөөх нь багадна, шүүхэд шилжүүлэх төдийгүй хөрөнгийг нь хураах хэрэгтэй. Үүнд эрх биш прокурор хүнд ял тулгаж шүүх хүлээж авна гэж найдаж байна. Хойшид ийм бузар юм давтагдахгүй байхын тулд бусдад сургамж болохын тулд маш хүнд ял өгөх хэрэгтэй. Гэхдээ бас хүмүүнлэг үзлийн үүднээс хөөрхий тэднийг бүх насаар нь хорих зэрэг ял өгч хэтрүүлж болохгүй. Манайхан заримдаа хэтрүүлээд байдаг гэдгийг прокурор, шүүхийнхэнд анхааруулъя!!!


гэжээ.

Share:
334

like

dislike

love

funny

angry

sad

wow