Өдөртөө Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно

10-р сарын 24, 2025 - 06:01
21 өдрийн өмнө
 0  25
Өдөртөө Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно
25, 26-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрч, салхитай байна. 
 
 2025 оны аравдугар сарын 24-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 
 
Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. 
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. 
Агаарын температур:  Өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг голын эхээр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна. 
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө 0...+2 градус дулаан байна. 
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 0...-2 градус хүйтэн байна. 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.
Share:
25

like

dislike

love

funny

angry

sad

wow