Хэргийн мөрөөр: Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Өвөрхангай аймгийн цагдаагийн байгууллага ажиллаж байна

10-р сарын 22, 2025 - 11:27
23 өдрийн өмнө
 0  230
Хэргийн мөрөөр: Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Өвөрхангай аймгийн цагдаагийн байгууллага ажиллаж байна
Онцгой байдлын байгууллагын нэгдсэн сургалт, дадлагад оролцохоор явж байсан алба хаагчдын автобус Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг дэвсгэрт өчигдөр буюу аравдугаар сарын 21-нд замын хажуугийн шон мөргөсөн осол гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Автобусанд 16 алба хаагч явсан бөгөөд ослын улмаас 3 алба хаагч хүндэвтэр, 7 алба хаагч хөнгөн гэмтэл авсан байна.
Онцгой байдлын байгууллагын зүгээс алба хаагчдынхаа эрүүл мэндийг хамгаалах шаардлагатай арга хэмжээнүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд өчигдөр Агаараас эрэн хайх, аврах ангийн яаралтай тусламжийн багийг илгээж, хүндэвтэр 3 хүнийг Улаанбаатар хотод авчран Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтүүлэн эмчлүүлж байна. Хөнгөвтөр гэмтэл авсан 7 алба хаагчийг Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд өнөөдөр Улаанбаатар хотод авчирах юм байна.
Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Өвөрхангай аймгийн Цагдаагийн байгууллага ажиллаж байна.
Share:
230

like

dislike

love

funny

angry

sad

wow