НЭМГ-ын ХУУЧИН дарга өрөөгөө цоожлоод зугтсан бол ШИНЭ дарга нь тамгаа аваад зугтжээ

10-р сарын 15, 2025 - 10:52
30 өдрийн өмнө
 1  95
НЭМГ-ын ХУУЧИН  дарга өрөөгөө цоожлоод зугтсан бол ШИНЭ  дарга нь тамгаа аваад зугтжээ

 Нийслэлийн Эрүүл мэндийн газрын  дарга Б.Бямбадорж нь шүүхдэж  тус байгуулгын  даргаар иржээ.  Харин гуравхан сарын дараа буюу аравдугаар сард Хотын дарга Х.Нямбаатар тушаал гарган чөлөөлжээ. Ингээд Хэлтсиин даргаар ажиллаж байсан Сайнхүүг түр орлон гүйцэтгэгчээр тавиад, удалгүй Б.Батцоожоор сольсон аж. Харин энэ зуур Б.Бямбадорж нь өрөөгөө цоожлоод алга болсон бол Сайнхүү нь байгууллагын тамга аваад зугтчихжээ. Ингээд тухайн байгууллагын ажилтнууд цалингаа авч чадахгүй, ажлаа хэвийн явуулах боломжгүй болоод байгаа аж.

Б.Батцоож нь:

  • 2003-2009 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг Хүний их эмч,
  • 2006-2008 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Санхүүгийн удирдлага,
  • 2010-2012 онд АНУ-ын Стрейр их сургуулийг Эрүүл мэндийн удирдлагаар магистр
  • 2014 онд Удирдлагын академид Докторын зэрэг хамгаалжээ.
  • 2016 оноос хойш Нийслэлийн эрүүл мэндийн газарт ажилласан бөгөөд мэргэжилтнээс хэлтсийн дарга хүртэл 10 жил ажилласан, туршлагатай мэдлэгтэй, сэтгэлтэй залуу боловсон хүчин юм.
Share:
95

like

dislike

love

funny

angry

sad

wow