Баянзүрх дүүрэгт айлын гэр шатаж, зургаан хүүхэд орох оронгүй болжээ

10-р сарын 15, 2025 - 07:22
30 өдрийн өмнө
 0  55
Баянзүрх дүүрэгт айлын гэр шатаж, зургаан хүүхэд орох оронгүй болжээ

2025 оны аравдугаар сарын 11-ний өглөөний 10:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдаодаг айлын гэр галд шатжээ. Галын улмаас хүний амь нас хохироогүй ч тус айлын н3-15 насны зургаан хүүхэд орох оронгйү болсон байна. Зургаан хүүхдийн дөрөв нь ерөнхий боловсролын сургуульд, нэг нь коллежид, нэг хүүхэд нь цэцэрлэгт суралцдаг аж. Гэрт нь гал гарсны улмаас хүүхдүүд хичээл, сургуульдаа явж чадаагүй байгаа аж. Ээж нь хувийн хэвшилд ажилладаг бол аав нь хөдөө орон нутагт ажилладаг байна. Галын дуудлагын дагуу Онцгой байдлын алба газар дээр нь шуурхай ажилласан ч гэр бүхэлдээ шатаж хүүхдүүд өмсөх хувцасгүй, наад захын хэрэглээний зүйлгүй хоцорсон байна.

Share:
55

like

dislike

love

funny

angry

sad

wow