38 гишүүн МАН-ын бүлгийг 16.00 хуралдуулахыг шаардлаа
УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд бүлгээ хуралдуулахыг шаардаж байгаа талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "Манай бүлгийн 38 гишүүн нэгдээд бүлгээ хуралдуулах шаардлагыг бүлгийн даргадаа өгөх гэсэн боловч харамсалтай нь өөрөө алга байна. Тиймээс ажлын албанд өглөө. Бүлэг хамгийн сүүлд хоёр ч удаа хуралдсангүй. УИХ-аар хэлэлцэгдэх ёстой олон асуудал хуримтлагдчихлаа. Тиймээс бүлэг хуралдаж эдгээр асуудлыг хэлэлцээд шийдэл гаргах хэрэгтэй. Тиймээс өнөөдөр 16:00 цагаас бүлгээ хуралдуулахыг шаардаж байна. Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол шаардлага өгсөн гишүүд бүлгээ хуралдуулна. Манай бүлэг дөрвөн дэд даргатай. Дэд дарга нь удирдаад явчихна" хэмээв

