Монголын 3 баг финалын шатанд шалгарлаа
PUBG MOBILE Super League Central and South Asia Fall 2025 тэмцээнд Монголын 3 баг финалын шатанд шалгараад байна.
PUBG MOBILE Super League Central and South Asia Fall 2025 тэмцээний хэсгийн шатны тоглолтууд гурван өдрийн турш үргэлжилж, бүс нутгийн шилдэг 16 баг финалын шатанд өрсөлдөх эрхээ авчээ.
Манай улсаас оролцож буй ALPHA GAMING, SKY FORCE, The Mongolz багууд амжилттай тоглож, бүгд дараагийн шатанд шалгарлаа. SKY FORCE баг хэсгийн шатанд 7-р байрт орж, тогтвортой тоглолтоороо ялгарсан. Тус багийн ахлагч Санчир идэвхтэй тоглолтоороо багийнхаа амжилтад чухал хувь нэмэр оруулжээ. Тэд мөн National Championship 2025 тэмцээнд түрүүлснээр энэхүү бүсийн тэмцээнд оролцох эрхээ авч байжээ.
ALPHA GAMING баг 8-р байрт шалгарсан бөгөөд бүх гишүүд сайн тоглосон ч сүүлийн өдөр refus өмнөх өдрийн тоглолтуудаасаа илүү тоглолт үзүүлж, багийг шилдэг 16-д багтахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байна. The Mongolz багийн хувьд тэмцээний сүүлийн өдрийн, сүүлийн map дээр chicken dinner хийснээр 16-д багтаж финалын шатанд шалгарч чадсан. Тус багийн тоглогч Hopeless ур чадвар, тоглолтын мэдрэмжээрээ онцгойрч, төв болон зүүн өмнөд Азийн шилдэг багуудын эгнээнд Монгол Улсаа төлөөлөн орлоо. Тэд бол The Mongolz Esports Organization-д шинээр нэгдэн орж, тус нэрийн дор олон улсын анхны тэмцээндээ оролцож буй баг юм.
The Mongolz өмнө нь National Championship 2025 тэмцээнд GGs нэрээр оролцож, улсын аваргын дэд байрт шалгарснаар бүсийн тэмцээнд оролцох эрхээ авч байлаа.

