Холимог тулааны шинэхэн дэлхийн аварга Б.Алтанчимэгт амалсан ёсоороо 10 сая төгрөгийн мялаалгаа өгчээ
Б.Цэцэг: Б. Алтанчимэг маань надад цэцэг тэврээд Алтан медалаа аваад ирлээ. Хүн хүссэн зорьсондоо хүрэхийн төлөөх тэмцэлийг тод харуулж чадсан итгэл найдвар гэдэг зүйлээ эцсийн уналт хүртэлээ алдаж болохгүй гэдгийг залууст харуулж чадсанд талархаад барашгүй. Би амласан амлалт, хэлсэн үгэндээ үнэн байдаг тул 10.000.000₮ мялаалгаа өгсөн. Харин манай AMG Алт, мөнгөн гоёл үйлдвэрлэлийн төв хамт олон Дэлхийн алтан медалыг ёстой нүнжигтэй мялааж урамшууллаа. Охины хөдөлмөр зүтгэлийг хүндэтгэж бэлэг өгсөн хүн бүрт баярлалаа.

