УИХ-ын дарга ''Би Админерал компанид хувь эзэмшдэггүй'' гэдгийг л нотлоод байгаа. Өөрийнхөө нэрээр хулгай хийдэг хүн байдаг юмуу
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа өнөөдөр илэрхийлсэн юм.
Тэрбээр "Нүүрсчид амь тавьж байна. Айсан хүнд аргал хөдөлж байна даа. Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо гэсэн чинь ухаан алдаж унаж байна. "Амь авраарай" гээд явж байна. Хамаг юм нь ил болж байна. Гэхдээ сая ил болоогүй шүү. Админерал холбоотой, холбоогүй гээд л байна. 2023 оны 11 сарын 1-ний өдрийн ЗГ-ын хуралдаанд буюу нүүрсний сонсголоос 45 хоногийн өмнө ЗГ-ын хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Амарбаясгалаан чи одоо өөрөө боль. Монгол жижигхэн. Наад Админералынхаа асуудлыг өөрөө шийд. Наадхаа шийдэхгүй бол өөрөө асуудалтай шүү" гэдэг асуудлыг хэлж байсан.
Мөн бүх зүйл сонсголоос өмнө л яригдаж байсан асуудал. Ерөнхий сайд ЗГ-ын хуралдаанд "Наад Ц.Чулуунзагдаа өөрөө зайлуулаач ээ. Наад Б.Ганхуяг, Н.Удаанжаргал гэсэн Монголын Оюутны холбооноос ирсэн нөхдүүд чинь асуудал үүсгээд байна" гэж хэлж байсан. Энэ нь "Би томилоогүй шүү. Чиний томилсон хүмүүс асуудал үүсгээд байна" гэдэг зүйлийг ил тод хэлж байсан.УИХ-ын дарга "Би Админерал" компанид хувь эзэмшдэггүй гэдгийг л нотлоод байгаа. Хэн хувь эзэмшдэг гэж яриад байгаа юм. Өөрийнхөө нэрээр хулгай хийдэг хүн байдаг юмуу. Хууль хяналтын байгууллагынхны ажиллах боломжийг олгооч"
гэлээ.

