Самар түүхээр яваад сураггүй болсон эмэгтэйг эрэн хайх ажил үргэлжилж байна
Самар түүхээр яваад сураггүй болсон эмэгтэйг эрэн хайх ажил үргэлжилж байна .
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
Надмидын ЭНХТУЯА 46 настай, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд амьдардаг. 2025 оны есдүгээр сарын 17-нд гэрээсээ гарч Хөвсгөл аймгийн Тариалан сумруу самар түүхээр явсан. Улмаар есдүгээр сарын 21-нд Тариалан сумын Давааны ар багийн Дуургын нуруу гэх газарт самар түүж байгаад сураггүй алга болсон юм. Хөвсгөл аймгийн ОБГ, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Цагдаагийн газар, Тосонцэнгэл, Тариалан сумын онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн баг бүрэлдэхүүн, ар гэрийнхэн эрлийн ажиллагаа явуулсан боловч олдоогүй байна. Харсан хүн байвал дараах дугаарт холбогдоно уу. Утасны дугаар: 8822-9332, 8311-9811, 8805-9555, 9311-8411, 9969-0815

