Богдхан уулын Зайсангийн амны дугуй цагаан руу өгсдөг замд бугын сүрэг хүн рүү дайрчээ

9-р сарын 27, 2025 - 23:35
2 сарын өмнө
 0  108
Богдхан уулын Зайсангийн амны дугуй цагаан руу өгсдөг замд бугын сүрэг хүн рүү дайрчээ

 Намар цаг болж (Буга) амьтдын нийллэгийн үе эхэлсэн. Өнгөрсөн өдрүүдэд Богдхан уулын Зайсангийн амны дугуй цагаан руу өгсдөг замд бугын сүрэг хүн рүү дайрах тохиолдол гарсан тул иргэд, алхагчид та бүхнийг буга урамдах үед ой модон амьтадын бэлчээрлэх талбайд ойртох, нэвтрэхгүй байхыг Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас анхааруулж байна.

"Буга хүн рүү дайрч байна" гэх гомдол, дуудлага мэдээлэл олон ирж байгаа аж.

Жил бүрийн 9 болон 10 дугаар саруудад Богдхан уулын бугын дуудлага буюу үржил, ороо нийллэгийн үе эхэлдэг байна. Тус үржлийн буюу нийллэгийн үеэр эр буга ууртай, ширүүн, шийдэмгий болж ойртсон, цочоосон амьтад руу дайрах, мөргөх зэрэг үйлдэл гаргах нь элбэг байдаг аж. 

Иймд ууланд алхагчид, аялагчид болон Богдхан уулын орчны бүсэд амьдарч буй иргэд зөвхөн батлагдсан аяллын зам, маршрутаар явах мөн ууланд ойд явахдаа аливаа эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх, зураг авах, дуу чимээ гаргахгүй байхыг анхаарууллаа. 

Share:
108

like

dislike

love

funny

angry

sad

wow