ЯГ ОДОО: 30 гаруй хүн бага хурал дээр үг хэлж байна
МАН-ын бага хурал 2025.09.27-ний 23:20 цагийн байдлаар үргэлжилж байна. Сая бага хурлын 27 гишүүн үг хэлсэн бол хурал түр завсарлаад одоо 30 гаруй хүн бага хурал дээр үг хэлж байна. Үүний дараа намын даргыг сонгох санал хураалт явагдана. Санал хураалтад бага хурлын 420 гаруй гишүүд оролцож намын даргаа сонгох юм. Нэг төлөөлөгч 3 минутын санал хэлнэ. 38 хүн санал хэлэхээр нэрээ өгчээ.

