Монголын залуучуудын баг хэсэгтээ хоёрт бичигдэж байна
БНХАУ-д болж буй 3х3 сагсан бөмбөгийн U23 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тоглож буй Монгол Улсын залуучуудын баг хэсгийн хоёр дахь тоглолтоо Аргентиний багтай хийлээ. Энэ тоглолтод Аргентиний баг 21:19-өөр хожлоо. "С” хэсгийг Аргентин хоёр хожилтой тэргүүлж эхэлсэн бол Монгол, Алжир, Венесуэл, Италийн багууд удаалж байна. Энэ хэсгийн сүүлийн тоглолтууд есдүгээр сарын 19-д болж, хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорно.
Манай залуус Алжир, Венесуэлийн багуудтай тоглоно. Монгол Улсын залуучуудын багийн бүрэлдэхүүнд Г.Болор-Эрдэнэ, Г.Дөлгөөн, С.Төгөлдөр болон Э.Маргад нар орсон байна.

