16 настай охин 32 настай бүсгүйг хөнөөсөн Д, Э нарыг өмгөөлөх өмгөөлөгч олдоогүй тул улсаас өмгөөлөгч томилжээ
16 настай охин 32 настай бүсгүйг хөнөөсөн гэх Ц.Дагвадорж, Х.Энхсайхан нарыг өмгөөлөх өмгөөлөгч олдоогүй тул улсаас өмгөөлөгч томилжээ.Ц.Дагвадоржийн өмгөөлөгч Б.Баттулга томилогдсон байна.
Тодруулбал, 2024 оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Дагвадорж нь 10 гаруйхан хоногийн зайтай 16 настай Ш болон 32 настай З гэх хоёр эмэгтэйг хөнөөгөөд, хэргээ нуун далдлахын тулд цогцсыг чемодан, хувцасны шүүгээнд хийж нуусан аймшигт гарсан. Мөн энэ 10-хан хоногийн дотроо насанд хүрээгүй М-тэй бэлгийн харьцаанд орсон нь тогтоогдоод байгаа юм. Тиймээс Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д-г хоёр хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан, мөн бусдыг заналхийлэх, хулгайлах, залилах, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг.
Мөн өнгөрсөн нэгдүгээр сард уг хэрэгт өсвөр насны Х.Энхсайханыг яллагдагчаар татан оруулсан юм.

