Шүүх: 32 настай амь хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулахаар боллоо

9-р сарын 17, 2025 - 18:03
2 сарын өмнө
 0  207
Шүүх: 32 настай амь хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулахаар боллоо

Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 16 болон 32 настай хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдүүдэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг эхэлсэн билээ .

Хэлэлцүүлгийн эхэнд 32 настай амь хохирогчийн өмгөөлөгч нь хохирогч, оролцогчийн эмзэг мэдээлэл агуулагдаж буй тул хэлэлцүүлгийг хаалттай явуулж өгөөч хэмээн шүүх бүрэлдэхүүнээс хүссэн юм. Харин түүний  санал гаргасныг шүүх дэмжсэнээр ийнхүү хаалттай хэлэлцэхээр боллоо.

Хэлэлцүүлгийн эхэнд шүүгч талуудын санал хүсэлтийг авсан юм.

Энэ үеэр прокурорын зүгээс, Эрүүгийн хуулийн 3.2.2 болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.4.1-ын 11,12-т заасны дагуу хэлэлцүүлгийг хаалттай явуулах санал гаргасан.

Мөн яллагдагч Ц.Д-ийн өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны ашиг сонирхлын үүднээс шүүх хурлыг хаалттай явуулахыг хүслээ. Учир нь хэргийн талаарх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсаны дараа яллагдагчийн гэр бүлд халдсан асуудал гарчээ.

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс нээлттэй явуулах хүсэлт гаргаж, зарим хэсгийг хаалттай явуулахыг шүүгчээс хүсэв.

Хохирогч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарын өмгөөлөгч: Хэргийн хаалттай явуулах хүсэлтэй байна. Хавтаст хэрэгт насанд хүрээгүй гэрч, хохирогч нарын мэдээлэл мөн үйл баримттай холбоотой эмзэг мэдээлэл байгаа. Тиймээс эдгээр хүмүүсийн болон оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хэргийг хаалттай явуулах санал гаргажээ.

Харин амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Хэргийн үйл баримттай холбоотой амь хохирогчийн хувийн эмзэг мэдээллийг нийтэд гаргамааргүй байна гэх хүсэлтийг шүүхэд тавилаа. Тодруулбал, хэрэгт бэлгийн харилцааны шинжтэй мэдээлэл болон хохирогчийн гэр бүл ойр дотнын хүмүүсийн хувийн мэдээлэл, гэрийн хаяг зэрэг багтсан тул хэлэлцүүлгийн зарим хэсгийн хаалттай явуулахыг хүссэн юм.

Share:
207

like

dislike

love

funny

angry

sad

wow