Монгол Улсын арслан Э.Батмагнай гэргий Б.Анужинтайгаа гэрлэлтээ албан ёсоор батлуулжээ

Монгол Улсын арслан Э.Батмагнай өчигдөр буюу дашнямтай өдөр гэргий Б.Анужинтайгаа гэрлэлтээ албан ёсоор батлуулжээ
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 512 бөх зодоглосноос Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Тэргүүн богд” дэвжээний бөх улсын начин Э.Батмагнай түрүүлж, улсын арслан цол хүртсэн билээ.
Энэ үед Монгол Улсын арслан Э.Батмагнайн гэргий Б.Анужин баярласан сэтгэгдлээ цахим орчинд хуваалцсанаар олон нийт түүнийг мэддэг болсон.
Тэрбээр "Хань минь Монгол Улсын арслан боллоо. Уйгагүй хичээл зүтгэлийн үр шим билээ. 76 жилийн дараа Баянхонгор аймгаас түрүү бөх тодорсон сайхан наадам боллоо. Баярлалаа чамдаа" хэмээж байсан юм. Хосууд нэг хүүтэй.






