Б.Амарсайхан гадагш зугтаж, Ц.Санжаачойпэл батлан даалтаар 2 удаа гарахыг оролдож, хохирогч яллагдагчаар татагджээ

Таванбогд группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайханы хүү Амарсайхан бусдын биед халдаж, хүндээр гэмтээгээд эх орноосоо гарч |2025.07.20| яваад, сураггүй болсон.
Тэдэнтэй хамт танхайрч, бусдын биед хохирол учруулсан УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир нарыг шалгаж буй юм. Урьдчилсан байдлаар тэднээс сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдсон. Харин "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал С.Амарсайхан гадагш гарч зугтсан тул энэ төрлийн шинжилгээ авагдаагүй юм.
Бусдад зодуулж БНСУ-д эмчлүүлээд ирсэн Д.С-д хилийн хориг тавих эсэхийг хэлэлцэх шүүх хурлыг өнөөдөр 13.00 цагт товложээ.
Тодруулбал, тэрбээр энэ сарын 11-нд эмчилгээгээ үргэлжлүүлэхээр БНСУ руу явах байсан юм. Гэвч яллагдагчаар татагдаад буй залуус түүний эсрэг мэдүүлэг өгснөөр уг асуудлыг харилцан зодоон гэж үзэж буй аж.
Хохирогч хүүгийн аав: Би өдийг хүртэл энэ хэрэг хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй үнэн зөвөөр шийдэгдэх байх гэж харж чимээгүй байсан. Миний хүүг яллагдагчийн нүдийг хөхрүүлсэн гэж яллагдагчаар татлаа. За яах вэ, үнэн нь олдох байх гээд бас л чимээгүй байлаа. Эцсийн шийдийг шүүх гаргана гээд бас итгэлтэй байгаа. Гэтэл эмчлүүлж байгаа эмнэлэг рүүгээ 9 сарын 15, 16, 17, 26-нд цаг аваад эмчилгээ, хяналтад явах гэж байтал хилийн хориг тавих саналаа шүүх рүү өгсөн гэнэ. Энэ арай хэтэрч байна шүү! Миний хүү эх орноосоо оргон зайлах, буруу зүйл хийсэн бол бусад шиг зугтах хулчгар эр биш. Би хардах эрхийнхээ дагуу хардаж байна. Та нар бүх насаараа хэлмэгдүүлж, дарамталж бөгс долоож, муу муухайгаар олсон мөнгөөрөө гэр бүлээ тэжээж, хамгаалж хүрэх үү? Би одоо үр хүүхдийнхээ төлөө, бас бусдын ч үр хүүхдүүдийг хамгаалахын төлөө дандаа дуугарна, бүр орилно!






