13 настай охиныг хүчирхийлсэн хэргээр нэг цагдааг сарын хугацаатай хорьж, бусдыг нь гадуур шалгаж байна

4-р сарын 5, 2024 - 19:48
9 сарын өмнө
 0  145
13 настай охиныг хүчирхийлсэн хэргээр нэг цагдааг сарын хугацаатай хорьж, бусдыг нь гадуур шалгаж байна

Сэлэнгэ аймагт цагдаагийн газрын нэг дэслэгч, гурван ахлагч бүлэглэн 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Одоогоор энэ хэрэгт холбогдсон алба хаагчдыг ажлаас нь чөлөөлж, охиныг хамгаалалтад аваад байгаа юм.  Өнгөрсөн сард 13 настай охин гэрээсээ дайжиж ар гэрийнхнийх нь хүсэлтээр аймгийн цагдаагийн газар эрэн сурвалжилж эхэлсэн аж. Гэвч эрэн сурвалжилж байсан цагдаа нар ажил үүргийн шугамаар олж авсан мэдээлэлдээ үндэслэн охинтой холбоо тогтоож улмаар энэхүү аймгийн цагдаа нарын газрын даргын жолооч эхлээд охинтой чаталсан байгаа юм. Харин дараа нь хамт ажилладаг бусад дэслэгч ахмадуудаа дуудаад нэгнийхээ гэрт цуглан охиныг авчраад хохирогч охинтой бэлгийн харьцаанд орсон байдаг. Ийн хохирогч охин болсон явдлыг ээждээ хэлснээр энэ хэрэг сөхөгдсөн юм.  Хэрэгт холбогдсон 4 албан хаагчийн гурвыг нь гадуур шалгаж байгаа бол нэгийг нь 1 сарын хугацаанд цагдан хорих шийдвэрийг Сэлэнгэ аймгийн шүүхээс гаргасан. Бусад алба хаагчдыг хорих үндэслэлгүй гэж үзсэн. Нэг алба хаагчийг 1 сарын хугацаанд хорих шийдвэр гарчээ. Хэргийг орон нутагт нь шалгаж байна. 

Share:
145

like

dislike

love

funny

angry

sad

wow