Олон улсын дуурийн дуучдын уралдаанд Д.Дагвадорж түрүүллээ

Польш улсын Шчэцин хотод болсон “XXV Great Tenors Tournament” олон улсын дуурийн дуучдын уралдаанд Д.Дагвадорж түрүүллээ.
Шчэцин хотын алдарт “Opera at the Castle” театрт болсон “XXV Great Tenors Tournament” олон улсын уралдааны финалын шатанд БНСУ, БНХАУ, Чех, Польш, Куба болон Монголын нийт найман дуучин шалгарчээ. Сүүлийн шалгаруулалт есдүгээр сарын 7-д болж, ОХУ-ын Марийнскийн театрын дуучин Д.Дагвадорж тэргүүн байрт орсноос гадна зохион байгуулагчийн болон, Дуурийн оркестрын нэрэмжит шилдэг дуучны шагналыг хүртлээ.
Олон улсын дуурийн дуучдын уралдаанд амжилттай оролцож, Монголынхоо нэрийг олон улсад гаргаж буй Д.Дагвадорж 2024 оны аравдугаар сараас эхлэн Марийнскийн театрын Приморскийн тайзны дуурийн хамтлагийн гоцлол дуучнаар ажиллаж байна.
Түүний олон улсын уралдаанд гаргасан амжилтаас дурдвал, Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын XII уралдаан болон Олон улсын дуурийн дуучдын “Сүй” уралдаанд тэргүүн байр эзэлснээс гадна ЗХУ-ын ардын жүжигчин Л.Л.Линховоины нэрэмжит олон улсын дуурийн дуучдын XIII уралдааны гранпри шагнал хүртсэн байна.






