Тахлын тохиолдол батлагдсантай тул 3 хоногийн хөл хорио тогтоож, сургуулийн үйл ажиллагааг 5 хоног цахимд шилжүүллээ

Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд 2025 оны есдүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлж, хэсэгчлэн хориод тогтоогдож, өвчтөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ч харамсалтайгаар нас талаар бид өмнө нь мэдээлсэн. Мөн энэ өвчний халдвар авсан дахин нэг тохиолдол бүртгэгдсэн байна.Тус өвчтөний биеийн байдал хүнд байгаа юм байна.
Иймд Хөвсгөл аймагт хөл 72 цагийн хорио тогтоож, гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ. Энэ сарын 15 хүртэл ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг цахимаар хичээллэх, өнөөдөр буюу есдүгээр сарын 7-ны 00:00 цагаас эхлэн 72 цагийн хугацаатай хөл хориог Мөрөн суманд тогтоох, цэвэрлэгээ ариутгал хийх, олон нийтийн ажил зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэжээ.






