ЗАВХАН АЙМГИЙН ЯРУУ СУМАНД АНХНЫ ЦАС ОРЖЭЭ

9-р сарын 6, 2025 - 10:42
4 цагийн өмнө
 0  8
ЗАВХАН АЙМГИЙН ЯРУУ СУМАНД АНХНЫ ЦАС ОРЖЭЭ

Завхан аймгийн Яруу суманд анхны цас оржээ.Ойрын хоногуудад ихэнх нутгаар сэрүүсэж, уулархаг нутгаар нойтон цас орохоор байна.

Есдүгээр сарын 7-нд Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын хөндийгөөр, 08-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 09-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүн байх боловч 8-наас нутгийн өмнөд хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна.No description available.

Share:
8

like

dislike

love

funny

angry

sad

wow