Нийслэлийн 304-р цэцэрлэгт суралцдаг, 2 нас 8 сартай охины нүүрийг нь битүү маажиж, хазсан хэрэг гарчээ

Нийслэлийн 304-р цэцэрлэгт суралцдаг, 2 нас 8 сартай охины нүүрийг нь битүү маажиж, хазсан байжээ. Баруун талын хацарт нь гэхэд 32 удаагийн хумсны шарх тогтсон байна. Охины ээжийн хэлснээр "Хүүхэд малгайгаа бүрхчхээд, айж, чичирсэн байдалтай байна. Цэцэрлэгийн багш нарын хараа хяналтгүй, хариуцлагагүй байдлаас үүдэж ийм зүйл болсон" хэмээв. Охины ар гэрийнхэн цэцэрлэгийн багш болон захирлыг цагдаагийн байгууллагад мэдэгдэж, гомдол гаргаад байгаа юм байна. Гомдлын мөрөөр шалгалтын ажиллагаа эхлүүлсэн байна.






