БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль зургаадугаар сард болно

Хууль бус арга замаар цэргийн дэглэм тогтоохыг оролдсоныхоо төлөө Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёл албан тушаалаасаа огцорсон. Тус улсын хуулиар шинэ Ерөнхийлөгчийг өмнөх Ерөнхийлөгчийг огцруулах шийдвэр гарснаас хойш 60 хоногийн дотор ээлжит бус сонгуулиар тодруулах ёстой байдаг. Тэгвэл Өмнөд Солонгосын засгийн газар ээлжит бус сонгуулийг зургаадугаар сарын 3-нд зохион байгуулах товыг өнөөдөр зарлажээ.






