ТТБЗ-ийн гишүүнээр ажилласан хүнийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх заалт нь Үндсэн хууль зөрчжээ

1-р сарын 18, 2024 - 10:05
11 сарын өмнө
 0  17
ТТБЗ-ийн гишүүнээр ажилласан хүнийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх заалт нь Үндсэн хууль зөрчжээ

Үндсэн хуулийн цэц өчигдөр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэхээр Дунд суудлын хуралдаанаа хийжээ. 

УИХ-ын сонгуцулийн тухай хуулийн 29 дүгээр зүйл буюу нэр дэвшигчдэд тавих шаардлагад “Сүүлийн зургаан хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй” гэсэн заалтыг 2023 оны долоодугаар сарын 7-нд нэмсэн юм. Үндсэн хуулийн цэц уг заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “… УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэж үзжээ. Улмаар дээрх заалтын үйлчлэлийг өчигдрөөс эхлэн түдгэлзүүллээ.

Share:
17

like

dislike

love

funny

angry

sad

wow