Гар утсыг нь олсон эр хэлсэн мөнгийг нь өгөөгүй эмэгтэйтэй маргалдан зодож хүнд гэмтээжээ

3-р сарын 26, 2025 - 08:49
16 өдрийн өмнө
 0  229
Гар утсыг нь олсон эр  хэлсэн мөнгийг нь өгөөгүй эмэгтэйтэй маргалдан  зодож хүнд гэмтээжээ

Чингэлтэй дүүргийн 5-р хороонд "Тэнгис" кино театрын ойролцоо 30 гаруй насны согтуурсан этгээд 23 настай эмэгтэйг зодож, танхайрсан хэрэг гуравдугаар сарын 22-нд гарчээ. 

Тус эмэгтэй тухайн өдөр таксинд гар утсаа хаясан бөгөөд утсыг нь олсон согтуурсан этгээд эмэгтэйг дуудан мөнгө нэхэн маргалдаж, улмаар зодож танхайрсан байна. Хохирогчийн нүд, хөл, гар хөхөрсөн бөгөөд босож чадахгүй, хэвтрийн байдалтай байгаа аж. Цагдаагийн байгууллагад хохирогчийн гэр бүлийн зүгээс гомдол гаргасан бөгөөд одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байна.

Share:
229

like

dislike

love

funny

angry

sad

wow