Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд түймэр гарч, 2200 га талбай өртжээ

3-р сарын 20, 2025 - 09:38
28 өдрийн өмнө
 0  12
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд түймэр гарч,  2200 га талбай өртжээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн "Кабинт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 185 км-т, сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлага гуравдугаар сарын 19-ний өдрийн 11:20 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 19:30 цагт унтраасан. Хээрийн түймэрт 2200 га талбай өртжээ. 

Share:
12

like

dislike

love

funny

angry

sad

wow