ТОДРУУЛГА: Тусгай үүргийн элчин сайд нар цалингүй, ажлын албагүй ажиллана

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын дарга асан З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Р.Амаржаргал, С.Баяр, С.Батболд, М.Энхболд, Ж.Эрдэнэбат, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Гансүх нарыг тусгай үүргийн элчин сайдаар томилох болсон тухай мэдээлсэн.
Дээрх хүмүүс нь ЗГ-аас хэрэгжүүлж байгаа 14 мега төсөлтэй уялдах төслүүдэд зөвлөгөө өгч ажиллах бөгөөд цалингүй, ажлын алба байгуулахгүй гэнэ. Дээрх хүмүүс дээр УИХ-ын дарга асан З.Энхболдыг хийн хоолойн төслийн хөрөнгө оруулалт татах чиглэлийн Тусгай үүрэгт элчин сайдаар томилохоор болсон нь тодорхой болоод буй юм.






