''Админерал'' ХХК-ийн гол хувьцаа эзэмшигч нас барсан хэрэгт сэжигтэн тогтоогдоогүй, прокурорт хэргийг шилжүүлжээ

Өнгөрсөн хоёрдугаар сарын 12-ны өдөр "Админерал" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, БНХАУ-ын иргэншилтэй Б.Хасбатар нас барсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэрбээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд урд өдөр нь хүрэлцэн ирж, компанийн үйл ажиллагаатай танилцаад байж. Улмаар маргааш нь зочид буудалдаа нас барсан байдалтай олджээ.
Харин цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж дуусаад, прокурорт шилжүүлжээ. Ингэхдээ талийгаачийг эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан гэж дүгнэсэн, сэжигтэн тогтоогдоогүй гэдгийг хэллээ. Харин прокурор хэрэгт дүгнэлтээ гаргах хүлээгдэж байгаа аж.
"Админерал" ХХК нь ЭТТ ХК-ийн Бортээгийн уурхайд нүүрс баяжуулах үйлдвэр барьж буй. Улсын бүртгэлийн мэдээллээр Б.Хасбатар нь 2021.07.02-ны өдөр тус компанийн Гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн байна.Тус компанийн гол хувьцаа эзэмшигч юм.






